澳门永利最新登录网址

留学生事务 : +86 471 4995619
         +86 471 4992084
教务办公室 : +86 471 4995053
行政办公室 : +86 471 4994625

         +86 471 4992596

传         真  : +86 471 4992596
邮         件  : iec@imu.edu.cn

通知公告 您现在的位置: 澳门永利最新登录网址 > 通知公告 > 正文

 

Өвөр Монголын Их Сургуулийн 2020 оны Дундад улсын засгийн газрын тэтгэлэгээр оюутан элсүүлэх товч дүрэм

发布时间:2020-03-09  字号:【  】  点击次数:
 

 

Өвөр Монголын Их Сургуулийн 2020 оны Дундад улсын засгийн газрын тэтгэлэгээр оюутан элсүүлэх товч дүрэм

 

Нэг. Оюутан элсүүлэх төсөл болон ангилал

1. Оюутан элсүүлэх төсөл: Дундад улсын их дээд сургуулийн бүрэн эрхтэйгээр оюутан элсүүлэх төсөл(B төрөл)

2. Оюутан элсүүлэх ангилал: Бүтэн цагийн магистр болон докторын оюутан

Хоёр. Бүртгүүлэх нөхцөл 

1. Бүртгүүлэгч нь Дундад улсын иргэн бус, бие болон сэтгэцийн хувьд эрүүл, Дундад улсын хууль дүрэм, хууль цааз болон сургуулийн дүрэм тогтоолыг биелүүлдэг байх

2. Бүртгүүлэгчийн боловсрол болон насны шаардлага: Магистрт суралцах бол бакалавр зэрэгтэй, 35-аас доош насны байх, докторт суралцах бол магистр зэрэгтэй, 40-өөс доош насны байх

Гурав. Тэтгэлэгийн хугацаа      

1. Магистрын оюутан: Мэргэжил суралцах хугацаа 2-3 жил, хятад хэл 1 хичээлийн жил сурахаар өргөдөл гаргаж болно. 

2. Докторын оюутан: Мэргэжил суралцах хугацаа 3-4 жил, хятад хэл 1 хичээлийн жил сурахаар өргөдөл гаргаж болно. 

Дөрөв. Тэтгэлэгийн агуулга болон стандарт

1. Бүртгэлийн хураамж болон сургалтын төлбөр үнэгүй.

2. Үнэгүй оюутны дотуур байраар хангана: магистр хоёр хүний өрөөнд, доктор нэг хүний өрөөнд байрлана.

3. Тэтгэлгийн амьжиргааны мөнгө: магистр 3000 юань/сар, доктор 3500 юань/сар

4. Дундад улсын засгийн газрын тэтгэлэгээр суралцаж буй оюутны эрүүл мэндийн нэгдсэн даатгалд хамрагдана.

Тав. Бүртгүүлэх хугацаа болон мэргэжил

1. Бүртгүүлэх хугацаа: 2020 оны 3 сарын 1-нээс 2020 оны 4 сарын 15 хүртэл интернэтээр бүртгүүлнэ. 

2020 оны 4 сарын 18-наас өмнө материалуудаа цаасан хэлбэрээр манай сургуульд хүргүүлнэ.

2. Бүртгүүлэх мэргэжил: ӨМИС-ийн магистрт элсэн суралцах мэргэжлийн нэрс(хавсралтаас үзнэ үү)

ӨМИС-ийн докторт элсэн суралцах мэргэжлийн нэрс(хавсралтаас үзнэ үү)

Зургаа. Бүрдүүлэх материал

1.Дундад улсын засгийн газрын тэтгэлэгээр сурах өргөдлийн маягт , бүртгүүлэгч нь гадаадад сурах суурь мөнгөний хороо “Дундад улсад суралцах интернэтээр бүртгүүлэх систем ”-ийн вэб сайтад цахим хэлбэрээр бүртгүүлэн мэдээлэлээ бөглөх бөгөөд илгээснийхээ дараа системээс автоматаар гаргасанДундад улсын засгийн газрын тэтгэлгээр сурах өргөдлийн маягт-ыг хэвлэн гаргана. 

2. Хамгийн дээд боловсролын дипломыг нотариатаар батлуулсан хувь(сургуулийн сургалтын албаны тамгыг нэмж даруулна). Хятад англи хэлээс бусад төрлийн хэл дээр бичигдсэн бол англи эсвэл хятад хэл дээр орчуулж нотариатаар батлуулна. Энэ жил төгсөх оюутан дипломоо түр хугацаанд хавсаргахгүй байж болно. Гэвч сургуулиас гаргасан сурч байгаа тодорхойлолт болон дүнгийн хуудас эдгээрийн хятад эсвэл англи хэл дээрх нотариатаар батлуулсан хувийг хавсаргана(суралцах урилгаа авсан оюутан нь сургуульдаа ирж бүртгүүлэхдээ диплом ба дүнгийн хуудсынхаа эх хувийг авчирна. Сургуулийн зүгээс материалд дахин хяналт явуулна. Хэрэв диплом болон дүнгийн хуудсыг хуурамчаар хийсэн явдал илэрвэл суралцах эрхийг хүчингүй болгоно

3. Дүнгийн хуудас (сургуулийн сургалтын албаны тамгыг нэмж даруулна). Хятад англи хэлээс бусад төрлийн хэл дээр бичигдсэн бол англи эсвэл хятад хэл дээр орчуулж нотариатаар батлуулна.

4. Дундад улсад ирж суралцах болон судалгааны төлөвлөгөө (Хятад эсвэл англи хэл дээр бичих ба үсгийн тоо нь 800-аас дээш байна). 

5. Танилцуулсан захидал. Хоёр профессор эсвэл дэд профессорын танилцуулсан захидлыг заавал тушаана(Хятад эсвэл англи хэл дээр бичнэ. Танилцуулсан захидлын зүүн доод талд танилцуулсан багшийн овог нэр, цол зэрэг, ажлын газар ба харилцах утасны дугаарыг бичиж баруун доод талд танилцуулсан багш гарын үсгээ зурах шаардлагатай).

6.Эрүүл мэндийн үзлэгийн тэмдэглэлболон цусны шинжилгээний хуудас

(http://www.csc.edu.cnтатаж авна уу). Бүртгүүлэгч нь Эрүүл мэндийн үзлэгийн тэмдэглэл-ийн шаардлагын дагуу үзлэгүүдийг хийлгэсэн байх хэрэгтэй(заавал улсын эсвэл аймгийн улсын эмнэлэгт очиж өгсөн шинжилгээний хариу байх хэрэгтэй).Ямар нэгэн үзлэг дутах, цээж зургаа наагаагүй, зурган дээр тамга дарагдаагүй, эмчийн гарын үсэг байхгүй, тамга дарагдаагүй бол тухайн эрүүл мэндийн бичгийг хүчингүйд тооцно. Тус эрүүл мэндийн шинжилгээний хуудас нь 6 сарын хүчинтэй(Дундад улсад ирэхдээЭрүүл мэндийн үзлэгийн тэмдэглэлболон цусны шинжилгээний эх хувийг заавал авчирна).

7. Хүчинтэй гадаад паспортын зурагтай хуудасны хуулбар(гадаад паспортын хүчинтэй хугацаа 2021оны 12сараас хойш байх хэрэгтэй)

8. Албан ёсны цээж зураг(Дундад улсын засгийн газрын тэтгэлэгээр суралцах удирлагын системд оруулна).

9. Хэлний батламж(HSK, HSKК-ийн батламж эсвэл бусад холбогдох батламж)

10. Нийтэлсэн өгүүлэл эсвэл ном бүтээлбүртгүүлэгчийннийтэлсэн, хэвлүүлсэн мэргэжлийн хамаатай судалгааны өгүүлэл, ном бүтээл

11. Бусад материалхолбогдохшагнал урамшуулал, батламж, үнэмлэх, ур чадвар зэрэг

12. Өргөдөл гаргагч нь хөгжмийн мэргэжлээр суралцах бол өөрийн бүтээлээ CD хэлбэрээр, уран зургийн мэргэжлээр суралцах бол өөрийн бүтээлээ CD хэлбэрээр заавал хавсаргана (2 ширхэг хар зураг, 2 ширхэг өнгөт зураг, 2 ширхэг бусад бүтээл).

13. 18 нас хүрээгүй бол Дундад улсад асран хамгаалах хуулийн этгээдийн холбогдох бичиг баримтыг бүрдүүлнэ.

14. Мэргэжлээ сонгохдоо“ӨМИС-ийн докторт элсэн суралцах мэргэжлийн нэрс” болон “ ӨМИС-ийн магисрт элсэн суралцах мэргэжлийн нэрс” -ийг үзнэ үү.

Анхаарах зүйл: Дээрх материалуудыг тогтсон хугацаандДундад улсын засгийн газрын тэтгэлэгээр суралцах удирдлагын системд тушаана. Цаасан хэлбэрээр дээрх дараалалын дагуу зүүн дээд буланд нь нийлүүлж үдэн (тус бүр нь 2 хувь) тогтоосон хугацаанд Өвөр Монголын Их Сургууль руу илгээж хүргүүлнэ.

Долоо. Бүртгүүлэх явц

1-р алхам: “Дундад улсын засгийн газрын тэтгэлэгээр суралцах удирлагын систем”(http://studyinchina.csc.edu.cn)интернэтээр бүртгүүлнэ.(Mozilla Firefox эсвэл IE 11 броузерийг хэрэглэхийг санал болгож байна, хэрэв IE броузерийг ашиглаж байгаа бол “Compatibility View”-ийг цуцалсныхаа дараа хэрэглээрэй)

2-р алхам: Бүртгүүлсний дараах хэрэглэгчийн нэр болон нууц үгээр системд нэвтэрч бүртгүүлнэ. Бүртгүүлэн орсны дараа зүүн дээд талд байх бүртгүүлэх цэс рүү орж, төрөл(type):В төрөл (Дундад улсын засгийн газрын тэтгэлэгийн их дээд сургууль бүрэн эрхтэйгээр оюутан элсүүлэх төрөл), байгууллагын код:10126(Өвөр Монголын Их Сургууль)-ийг сонгож, баруун доод талд байрлах хадгалах товчийг дарна.

3-р алхам: Зүүн талын баганын нөхвөр материал хэсэгт бүх материалуудаа нэг нэгээр оруулна. Шинжлэх ухааны салбар болон мэргэжлийг ӨМИС-ийн магистрт элсэн суралцах мэргэжлийн нэрс болон ӨМИС-ийн докторт элсэн суралцах мэргэжлийн нэрсээс үзнэ үү. Мэдээлэл болон материалынхаа үнэн зөв байдлыг шалгана. “Шинжлэх ухааны салбар”-т эргэлзээтэй асуудал тулгарвал, “Тусламж” цэснээс “Мэргэжлийн харьцуулсан хүснэгт”-ийг татаж авч болно. Бүх мэдээллээ ямар ч алдаагүй бөглөсний дараа баруун доод талд байрлах тушаах товчлуурыг дарснаар интернэтээр бүртгүүлэх ажил дуусна.

4-р алхам: Бүртгэл тушаагдахаас өмнө, бүртгүүлэгч “Буцаан засварлах” товчлуурыг дарж өөрийн бүртгүүлсэн материалдаа засвар хийж болно. Бүртгэлээ буцаасны дараа, засалт хийснийхээ дараа заавал дахин тушаах хэрэгтэй, эс бөгөөс уг бүртгүүлсэн материал цаашаа тушаагдахгүй болно. Бүртгэл тушаагдсаны дараа уг бүртгэлийг буцааж болохгүй.

5-р алхам: Интернэтээр бүртгүүлснийхээ дараа, “Бүртгэлийг хэвлэх” товчлуурыг дарж, системээс автоматаар гаргасан Дундад улсын засгийн газрын тэтгэлэгээр сурах өргөдлийн маягт-ыг татан авч, хоёр хувь хэвлэнэ.

6-р алхам: “Бүрдүүлэх материал”-ын шаардлагын дагууДундад улсын засгийн газрын тэтгэлгээр сурах өргөдлийн маягтзэрэг холбогдох материалуудыг цаасан хэлбэрээр тогтоосон хугацаанд Өвөр Монголын Их Сургууль руу илгээнэ (олон улсын шуурхай илгээмжийн үйлчилгээг ашиглахыг санал болгож байна).

Найм. Тэтгэлэгт сонгогдох болон элсэн орох

1. Дундад улсын засгийн газрын тэтгэлэгт үнэ төлбөргүй бүртгүүлэх бөгөөд манай сургууль ямар нэгэн хураамж авахгүй болно. Мөн ямар нэгэн гадаад дотоодын байгууллага буюу хувь хүн оюутан элсүүлэхээр итгэмжлээгүй болно. Бүртгүүлэгч заавал өөрийн биеэр холбогдох материалуудаа бөглөн тушааж цаасаар ӨМИС-ийн Олон улсын сурган хүмүүжлийн дээд сургууль руу илгээх хэрэгтэй.

2. Манай сургуулиас мэргэжилтэнгээр бүртгүүлэгчийн материалд хяналт шалгалт явуулж, интернэтээр ярилцлага хийн сонгон шалгаруулж, ӨМӨЗО-ы Боловсролын танхим болон Улсын гадаадад сурах суурь мөнгөний хороонд мэдэгдэн хянуулж шалгуурт нийцэгчийг сонгон шалгаруулна.

3. Өргөдөл гаргагчийн нөхцөл эсвэл бүрдүүлсэн материал тогтоосон шаардлагад нийцэхгүй бол хүчингүйд тооцож авч хэлэлцэхгүй болно. Тэтгэлэгт тэнцсэн, үл тэнцсэн аль ч тохиолдолд бүх материалыг буцааж өгөхгүй.

4. Бүрдүүлсэн материалуудад ямар нэгэн хуурамч зүйл илэрвэл тэтгэлгийн эрхийг цуцална.

5. Тэтгэлэгт тэнцэгчид, Өвөр Монголын Их Сургуулиас 2020 оны 7 сарын дунд хугацаанд “Урилга” болон Дундад улсад суралцах визний өргөдлийн маягт(JW201 хүснэгт зэрэг материалыг явуулна. Бүртгүүлэх тодорхой хугацааг Урилга-аар гол болгоно.

6. Тэтгэлэгт тэнцсэн оюутан хүчинтэй гадаад паспорт, Дундад улсад суралцах визний өргөдлийн маягт》(JW201 хүснэгтУрилгаЭрүүл мэндийн үзлэгийн тэмдэглэлболон хамгийн дээд боловсролын диплом, дүнгийн хуудасны эх хувьтайгаа элчин сайдын яаманд (консулын газар) ирж визэнд орно.

7. Тэтгэлэгт тэнцсэн оюутан Урилга дээрх тогтоосон хугацааны дагуу ӨМИС-т ирж бүртгүүлнэ. Тогтоосон хугацаанаас 2 долоо хоног хэтрэхэд ирж бүртгүүлээгүй оюутны элсэн орох эрхийг хүчингүй болгоно.

Ес.Илгээх хаяг болон харилцах утас

Илгээх хаяг: Дундад улс ӨМӨЗО, Хөх хот, Сайхан дүүрэг, Их сургуулийн баруун гудамж №235, ӨМИС Олон улсын боловсролын дээд сургууль А байр Гадаад оюутны хэрэг эрхэлсэн албан өрөө

Шуудангийн код: 010021

Холбогдох хүн: Гадаад оюутны хэрэг эрхэлсэн албан өрөө

Албан өрөөний утас: 0086-471-4995619(албан өрөө)15510690503(гар утас)

0086-471-4992084(албан өрөө), 18147136585(гар утас)

Факс: 0086-471-4992596

И-мэйл: iec@imu.edu.cn  

Улсын гадаад оюутны суурь мөнгөний хорооны вэб сайт:http://www.csc.edu.cn

ӨМИС-ийн Олон улсын сурган хүмүүжлийн дээд сургуулийн вэб сайт: http://iec.imu.edu.cn

Дундад улсын Засгийн газрын тэтгэлэгт бүртгүүлэх вэб сайт:http://studyinchina.csc.edu.cn

 

ӨМИС-ийн Олон улсын сурган хүмүүжлийн дээд сургууль 

2020 оны 3 дугаар сарын 1

 

 

 

 


内蒙古大学国际
教育学院官方微信
友情链接: 中华人民共和国外交部   中华人民共和国教育部   国家留学基金委   孔子学院总部/国家汉办   内蒙古自治区人民政府新闻网   呼和浩特新闻网   内蒙古大学  
版权所有 @ 内蒙古大学国际教育学院 | 地址:内蒙古呼和浩特市大学西路235号 | 邮编:010021 | 邮箱:iec@imu.edu.cn 蒙ICP16002391号-1