澳门永利最新登录网址

留学生事务 : +86 471 4995619
         +86 471 4992084
教务办公室 : +86 471 4995053
行政办公室 : +86 471 4994625

         +86 471 4992596

传         真  : +86 471 4992596
邮         件  : iec@imu.edu.cn

通知公告 您现在的位置: 澳门永利最新登录网址 > 通知公告 > 正文

 

Өвөр Монголын Их Сургуулийн 2022/2023 оны хичээлийн жилийн  оюутан элсүүлэх товч дүрэм

发布时间:2022-03-15  字号:【  】  点击次数:
 
Өвөр Монголын Их Сургуулийн 2022/2023 оны хичээлийн жилийн  Дундад улсын засгийн газрын тэтгэлгийн “Их дээд сургуулийн магистр, докторын оюутан” төслөөр оюутан элсүүлэх товч дүрэм



Нэг. Оюутан элсүүлэх төсөл болон ангилал

1. Оюутан элсүүлэх төсөл: Дундад улсын их дээд сургуулийн бүрэн эрхтэйгээр оюутан элсүүлэх төсөл (B төрөл)

2. Оюутан элсүүлэх ангилал: Бүтэн цагийн магистр болон докторын оюутан

Хоёр. Бүртгүүлэх нөхцөл

1. Бүртгүүлэгч нь Дундад улсын иргэн бус, бие болон сэтгэцийн хувьд эрүүл, Дундад улсын хууль дүрэм, хууль цааз болон сургуулийн дүрэм тогтоолыг биелүүлдэг байх

2. Бүртгүүлэгчийн боловсрол болон насны шаардлага: Магистрт суралцах бол бакалавр зэрэгтэй, 35-аас доош насны байх, докторт суралцах бол магистр зэрэгтэй, 40-өөс доош насны байх

3. Хятад хэл дээр хичээлээ судлахаар сонгосон бүртгүүлэгчийн хятад хэлний түвшин “Хятад хэлний түвшин тогтоох шалгалт”-ын 4-р дэс(HSK4) хүрсэн байх шаардлагатай. Урьд нь хятад хэл дээр хичээлээ суралцаж Дундад улсын их дээд сургуулиас эрдмийн зэрэг авсан бол “Хятад хэлний түвшин тогтоох шалгалт”(HSK)-ын сертификат шаардлагагүй.

4. Сурлагын дүн онц шилдэг байх, сургуулиас шаардсан эрдэм шинжилгээний чадвар, хэлний чадвар болон бусад элсэн орох шаардлагад нийцсэн байх

5. Дээрх нөхцөл шаардлагыг хангасан хилийн дотоод, гадаадад байх уг оны шилдэг бакалавр, магистрын шилдэг төгсөгчид бүртгүүлж болно.

Гурав. Тэтгэлгийн хугацаа

1. Магистрын оюутан: Мэргэжил суралцах хугацаа 2-3 жил, хятад хэл 1 хичээлийн жил сурахаар өргөдөл гаргаж болно.

2. Докторын оюутан: Мэргэжил суралцах хугацаа 3-4 жил, хятад хэл 1 хичээлийн жил сурахаар өргөдөл гаргаж болно.

Дөрөв. Тэтгэлгийн агуулга болон стандарт

1. Бүртгэлийн хураамж болон сургалтын төлбөр үнэгүй.

2. Үнэгүй оюутны дотуур байраар хангана: магистр хоёр хүний өрөөнд, доктор нэг хүний өрөөнд байрлана.

3. Тэтгэлгийн амьжиргааны мөнгө: магистр 3000 юань/сар, доктор 3500 юань/сар

4. Дундад улсын засгийн газрын тэтгэлгээр суралцаж буй оюутны эрүүл мэндийн нэгдсэн даатгалд хамрагдана.

Тав. Бүртгүүлэх хугацаа болон мэргэжил

1. Бүртгүүлэх хугацаа: 2022 оны 3 сарын 1-нээс 2022 оны 4 сарын 8 хүртэл интернэтээр бүртгүүлнэ.

2. Бүртгүүлэх мэргэжил:

ӨМИС-ийн магистрт элсэн суралцах мэргэжлийн нэрс(хавсралтаас үзнэ үү)

ӨМИС-ийн докторт элсэн суралцах мэргэжлийн нэрс(хавсралтаас үзнэ үү)

Зургаа. Бүртгүүлэх явц болон бүрдүүлэх материал

Хавсралт 1, Хавсралт 2-ыг үзнэ үү.

Долоо. Тэтгэлэгт сонгогдох болон элсэн орох

1.Дундад улсын засгийн газрын тэтгэлэгт үнэ төлбөргүй бүртгүүлэх бөгөөд манай сургууль ямар нэгэн хураамж авахгүй болно. Мөн ямар нэгэн гадаад дотоодын байгууллага буюу хувь хүнийг оюутан элсүүлэхээр итгэмжлээгүй болно. Бүртгүүлэгч холбогдох материалуудаа заавал өөрийн биеэр бөглөн тушаах шаардлагатай.

2.Манай сургуулиас мэргэжилтэнгээр бүртгүүлэгчийн материалд хяналт шалгалт явуулж, интернэтээр ярилцлага хийн эхний ээлжинд тэнцэгсдийг сонгон шалгаруулж, Улсын гадаадад сурах суурь мөнгөний хороонд мэдэгдэн хянуулж, шалгуурт тэнцэгчийг сонгон шалгаруулна.

3.Өргөдөл гаргагчийн нөхцөл эсвэл бүрдүүлсэн материал тогтоосон шаардлагад нийцэхгүй бол хүчингүйд тооцож авч хэлэлцэхгүй болно. Тэтгэлэгт тэнцсэн, үл тэнцсэн аль ч тохиолдолд бүх материалыг буцааж өгөхгүй.

4.Бүрдүүлсэн материалуудад ямар нэгэн хуурамч зүйл илэрвэл тэтгэлгийн эрхийг цуцална.

5.Тэтгэлэгт тэнцэгчид, Өвөр Монголын Их Сургуулиас 2022 оны 7 сарын дунд хугацаанд “Урилга” болон Дундад улсад суралцах визний өргөдлийн маягт(JW201 хүснэгт)  зэрэг материалыг явуулна. Бүртгүүлэх тодорхой хугацааг Урилга-аар гол болгоно.

6.Тэтгэлэгт тэнцсэн оюутан хүчинтэй гадаад паспорт, Дундад улсад суралцах визний өргөдлийн маягт》(JW201 хүснэгт, Урилга, Эрүүл мэндийн үзлэгийн тэмдэглэлболон хамгийн дээд боловсролын диплом, дүнгийн хуудасны эх хувьтайгаа элчин сайдын яаманд (консулын газар) ирж визэнд орно.

7.Тэтгэлэгт тэнцсэн оюутан Урилга дээрх тогтоосон хугацааны дагуу ӨМИС-т ирж бүртгүүлнэ. Тогтоосон хугацаанаас 2 долоо хоног хэтрэхэд ирж бүртгүүлээгүй оюутны элсэн орох эрхийг хүчингүй болгоно. Бүртгүүлэх үедээ ашигласан материалуудыг эх хувиар иь авч ирэх шаардлагатай. Сургуулиас дахин хянан шалгана.  

Найм. Харилцах хаяг, утас

Харилцах хаяг: Дундад улс ӨМӨЗО, Хөх хот, Сайхан дүүрэг, Их сургуулийн баруун гудамж №235, ӨМИС Олон улсын боловсролын дээд сургууль А байр Гадаад оюутны албан өрөө

Шуудангийн код: 010021

Холбогдох хүн:  zaya   amgalan

Албан өрөөний утас: 0086-471-4995619(албан өрөө), 15947112215(гар утас)

0086-471-4992084(албан өрөө), 15034995210(гар утас)

Факс: 0086-471-4992596

И-мэйл: iec@imu.edu.cn  

Дундад улсын Засгийн газрын тэтгэлэгт бүртгүүлэх вэб сайт:http://studyinchina.csc.edu.cn

ӨМИС-ийн Олон улсын сурган хүмүүжлийн дээд сургуулийн вэб сайт: http://iec.imu.edu.cn

Гадаадын оюутан Дундад улсад суралцах вэб сайт:http://www.campuschina.org

ӨМИС-ийн Олон улсын сурган хүмүүжлийн дээд сургууль

2022 оны 3 дугаар сарын 1


Хавсралт 1

Дундад улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцах удирдлагын мэдээллийн системд бүртгүүлэх явц

-Бүртгүүлэгчид хэрэглэгдэнэ.

Бүртгүүлэгчид тэтгэлэгт бүртгүүлэхийн өмнө доорх бүртгүүлэх явцтай сайтар уншиж танилцана уу.

1-р алхам: “Гадаадын оюутан Дундад улсад суралцах” вэб сайт руу орж, “Дундад улсын засгийн газрын тэтгэлгээр суралцах удирлагын  мэдээллийн систем”(http://studyinchina.csc.edu.cn)-ээс Оюутан бүртгүүлэхтовчийг дарж бүртгүүлнэ. Бүртгэл амжилттай болсны дараа бүртгүүлсэн хаягаараа нэвтэрч орно.

2-р алхам: Бүртгүүлэгч “Хувийн материал”-уудаа оруулах. Хувийн материалаа хянах руу орж өөрийн материалаа оруулна. Бүгдийг нь оруулж дууссаны дараа нягталж шалгаад хадгална. Материалаа бүрэн оруулж дууссаны дараа дууссандээр дарж өмнөх хуудас руу буцаж өөрийн бүртгэлийн мэдээллээ оруулж эхэлнэ. Бүртгүүлэгч нь заавал материалаа оруулж дууссаны дараа бүртгэлийн мэдээлээ оруулж эхлэх боломжтой болно.

3-р алхам: “Гадаадад суралцах төслийн төрөл”-ийг зөв сонгох. “В төрөл”-ийг сонгож, Шинээр бүртгэл нэмэхтовчлуурыг дарж өөрийн мэдээллээ оруулж эхэлнэ.

4-р алхам: “Хүлээж авах байгууллагын код”-ыг зөв оруулах. Таны хүлээж авах байгууллагын код: 10126(Өвөр Монголын Их Сургууль). “Гадаадад суралцах төслийн төрөл” болон “Хүлээж авах байгууллагын код” нь хоорондоо холбоотой бөгөөд “Дундад улсын засгийн газрын тэтгэлгээр суралцах удирлагын  мэдээллийн систем”-д заавал бөглөх ёстой агуулга юм. Гадаадад суралцах төслийн төрөл болон Хүлээж авах байгууллагын код хоёрын хооронд харгалзан хамааралтай тул хэрэв буруу бичсэн тохиолдолд тэтгэлгийг хүлээж авах хэсэг онлайнаар бөглөсөн бүртгэлийн материалыг хүлээж авч чадахгүйд хүрнэ.

5-р алхам: “Бүртгэлийн мэдээлэл”-ийг бөглөх. Дээрх ажиллагааг гүйцэтгэсний дараа “Хэлний чадвар болон суралцах төлөвлөгөө”-г оруулж “нэмэлт материал”-ыг оруулж тушаах товчлуурыг дарснаар бүртгэл дуусна. Тушаахын өмнө бүх мэдээлэл, материалуудаа нягтлан шалгаж мэдээлэл, материалынхаа үнэн зөв байдлыг батална уу.

7-р алхам: “Бүртгэлийг хэвлэх” товчлуурыг дарж бүртгэлийн хүснэгтийг татаж авна.

Анхаарах: Firefox эсвэл IE 11 хөтчийг ашиглахыг зөвлөж байна.Хэрэв IE хөтөч ашигладаг бол “Compatibility View Mode”-г устгасныхаа дараа ашиглана уу.

Бүртгүүлэгч нь заавал хятад эсвэл англи хэл дээр бүх бүртгэлийн мэдээллээ бөглөх шаардлагатай.



Хавсралт 2:

Дундад улсын засгийн газрын тэтгэлэгт бүртгүүлэх материалын жагсаалт

1.Дундад улсын засгийн газрын тэтгэлгээр сурах өргөдлийн маягт (хятад эсвэл англи хэл дээр бөглөнө).

2. Гадаад паспортын нүүр нуудас. Хэрэв одоо байгаа гадаад паспортын тань хүчинтэй хугацаа шаардлагад нийцээгүй(гадаад паспортын хүчинтэй хугацаа 2023 оны 9 сараас хойш байх) бол шинэ паспортоор солино уу.

3. Хамгийн дээд боловсролын дипломыг нотариатаар батлуулсан хувь. Хэрэв бүртгүүлэгч нь суралцаж байгаа оюутан бол суралцаж байгаа сургуулиас гаргасан Төгсөх магадлагаа эсвэл сурч байгаа тодорхойлолтыг тушаах шаардлагатай(хятад, англи хэлнээс өөр гадаад хэл дээр бол нотариатаар батлуулсан хятад эсвэл англи хэл дээрх орчуулгыг хавсаргана).

4. Дүнгийн хуудас (бакалаврын үеэс эхэлж). Дүнгийн хуудасны скайнердсан хуулбарт бакалавр, магистр, докторын үеийнхээс хамгийн сүүлийн семестрийн дүн орно. Дүнгийн хуудас нь суралцаж буй сургуулийн сургалтын алба, магистр, докторын сургууль эсвэл холбогдох оюутныг удирдах газраас гаргасан, тамга дарсан байна. Хятад/англи хэл дээрх дүнгийн хуудсыг тушааж болно. Хэрэв англи хэлнээс өөр гадаад хэл дээр бол англи хэл рүү орчуулж нотариатаар батлуулсан байна.

5. Хэлний чадварын батламж. Хятад хэл дээр суралцахаар бүртгүүлэх бүртгүүлэгч нь хятад хэлний түвшингийн шаардлагад нийцсэн, хүчинтэй хугацаа бүхий HSK дүнгийн батламжийг тушаана. Гадаад хэл дээр суралцахаар бүртгүүлэх бүртгүүлэгч нь сургуулиас шаардсан хэлний чадварын батламжийг тушаана. Жишээлбэл: IELTS эсвэл TOEFL-ийн дүнгийн дүн

6. Урьдчилсан байдлаар сонгогдсон материал. Манай сургуулиас гаргасан урьдчилсан байдлаар сонгогдсон материал(сургууль анхны байдлаар хянаж шалгасны дараа шаардлагад нийцсэн оюутанд урьдчилсан байдлаар сонгогдсон материалыг өгнө) докторт бүртгүүлэгч нь манай сургуулийн удирдагч багшийн бичсэн танилцуулсан захидал эсвэл урилгын захидлыг өгч болно.

7. Дундад улсад ирж суралцах төлөвлөгөө. Хятад/англи хэл дээрх суралцах төлөвлөгөөг тушаана(1000-аас дээш үгтэй), докторын оюутан манай сургуулийн удирдагч багшаар гарын үсэг зуруулсан байх шаардлагатай. Суралцах төлөвлөгөөг зөвхөн хятад эсвэл англи хэл дээр бичнэ(суралцах төлөвлөгөө нь суралцах мэргэжилтэй холбоотой, тухайн хүн Дундад улсад ирсний дараа судлах төлөвлөгөө болон төслөө дэлгэрэнгүй бичсэн байх).

8. Танилцуулсан захидал. Хоёр профессор эсвэл дэд профессорын танилцуулсан захидлыг тушаана. Гол агуулгад бүртгүүлэгчийн Хятад улсад ирж суралцах зорилгын шаардлага, хятад сургууль эсвэл хятад удирдагч багш нар гадаадын удирдагч багш нартай хамтран ажиллаж буй нөхцөл байдал, сургуулийн солилцооны байдал болон оюутны цогц чадвар, ирээдүйн хөгжлийн талаар үнэлэлт, дүгнэлт өгсөн байна. (Хятад эсвэл англи хэл дээр бичнэ. Танилцуулсан захидлын зүүн доод талд танилцуулсан багшийн овог нэр, цол зэрэг, ажлын газар ба харилцах утасны дугаарыг бичиж баруун доод талд танилцуулсан багш гарын үсгээ зурах шаардлагатай).

9. 18 нас хүрээгүй бол Дундад улсад асран хамгаалах хуулийн этгээдийн холбогдох хуулийн бичиг баримтыг тушаана.

10.Эрүүл мэндийн үзлэгийн тэмдэглэл-ийн скайнердсан хуулбар. (Эх хувийг өөртөө хадгална. Энэ хүснэгт нь Дундад улсын Эрүүл мэндийн хяналт шалгалтын хэсгээр нэгдсэн тамга дарагдсан тул заавал англи хэл дээр бөглөнө). Бүртгүүлэгч нь Эрүүл мэндийн үзлэгийн тэмдэглэл-ийн шаардлагын дагуу үзлэгүүдийг хийлгэсэн байх хэрэгтэй. Ямар нэгэн үзлэг дутах, цээж зургаа наагаагүй, зурган дээр тамга дарагдаагүй, эмчийн гарын үсэг байхгүй, тамга дарагдаагүй бол тухайн эрүүл мэндийн бичгийг хүчингүйд тооцно. Тус эрүүл мэндийн шинжилгээний хуудас нь 6 сарын хүчинтэй.

11. Гэмт хэрэгт холбогдож байгаагүй тодорхойлолт. Бүртгүүлэгч нь харьяа газрынхаа цагдаагийн газраас гаргасан хүчинтэй хугацаа бүхий гэмт хэрэгт холбогдож байгаагүй тодорхойлолтыг заавал тушаах хэрэгтэй. Бүртгүүлэх өдрөөс өмнө 6 сарын дотор авсан тодорхойлолт байна. Одоогийн байдлаар хилийн дотор байгаа гэмт хэрэгт холбогдоогүй тодорхойлолт авч чадахгүй байгаа оюутнууд манай сургуультай холбогдоно уу.

12. Хэлний батламж(HSK, HSKК-ийн батламж эсвэл бусад холбогдох батламж)

13. Нийтэлсэн өгүүлэл эсвэл ном бүтээлбүртгүүлэгчийн нийтэлсэн, хэвлүүлсэн мэргэжлийн хамаатай судалгааны өгүүлэл, ном бүтээл).

14. Бусад материалхолбогдох сертификат, батламж, сургалт болон урлагийн авъяас гэх мэт).

15. Албан ёсны цээж зураг (Дундад улсын засгийн газрын тэтгэлгээр суралцах удирлагын системд оруулна).

 Анхаарах: Системд оруулах материал заавал тод, үнэн зөв, хүчинтэй байна. Бүртгүүлэгчийг мэргэжлийн хэрэгслээр холбогдох материалуудаа скайнердан тушаахыг зөвлөж байна. Учир нь материал бүдэг эсвэл таних аргагүйгээс үүдсэн үр дүнг бүртгүүлэгч өөрийн биеэр хариуцна.



内蒙古大学国际
教育学院官方微信
友情链接: 中华人民共和国外交部   中华人民共和国教育部   国家留学基金委   孔子学院总部/国家汉办   内蒙古自治区人民政府新闻网   呼和浩特新闻网   内蒙古大学  
版权所有 @ 澳门永利最新登录网址 | 地址:内蒙古呼和浩特市大学西路235号 | 邮编:010021 | 邮箱:iec@imu.edu.cn 蒙ICP16002391号-1